Mongolian

Бидний тухай

Олон улсын санхүүгийн тэнхим нь Олон улсын санхүүгийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэг олгодог. Манай төгсөгчид Оросын холбооны улсын засгийн газрын дэргэдэх санхүүгийн их сургуулийн диплом эзэмшихээс гадна бидэнтэй хамтардаг барууны нэр хүндтэй их сургуулиудын нэгээс хос диплом олох боломжтой.

ОУСТ нь оюутнуудыг санхүүгийн болон эдийн засгийн салбаруудад мэргэжлийн төвшинд бэлтгэдэг. ОУСТ-ийг төгссөнөөр задлан шинжилгээний, зохион байгуулалтын, захиргааны болон боловсролын үйл ажиллагаануудыг эдийн засгийн олон салбарт хэрэгжүүлэх чадвартай болно. Манай төгсөгчид зах зээл дээр санхүүгийн болон мэдээллийн корпорац, үйлдвэрлэл ба судалгааны үйл явц, боловсролын салбарт, төрийн захиргааны ба бусад байгууллагуудад ажлын байр олдог.

БНХАУ бол өнөөгийн хамгийн нэр хүндтэй, өргөн хүрээг хамардаг эдийн засагтай улс билээ. Хятад улс бол дэлхийн хамгийн том үйлдвэрлэлийн төв бөгөөд бараа, үйлчилгээний хамгийн том экспортлогч юм. Олон арван жилийн туршид Хятадын эдийн засаг дэлхийд хамгийн өндөр өсөлт хөгжилтийг харуулж чадсан. Олон улсын хамгийн том санхүүгийн төв болох Хонконг, Шанхай хотууд Хятад улсад байрладаг. Дэлхий даяар санхүүгийн шинжээчид Хуссен-300 болон Hang Seng индексийг анхааралтай ажиглаж байна. БНХАУ-ын алт, гадаад валютын нөөц 2015 оны наймдугаар сарын сүүлээр 3.6 их наяд доллар давсан бол Хятадын банкнууд 809.6 тэрбум доллартой тэнцэх хэмжээний шинэ зээлүүдийг юаниар олгожээ. CNY/RUB валютын хосын арилжаа Москва болон Шанхай хотуудад хийгдэж эхэлсэн бөгөөд хурдацтай өсөж байна. Хятадын гурван их дээд сургууль дэлхийн шилдэг 50 их сургуулиудын жагсаалтад, Ази тивийн шилдэг таван их сургуулийн жагсаалтад багтдаг. 2025 он гэхэд Хятад Нью Йорк хоттой дүйцэх хэмжээний арван хотыг байгуулж чадна.

Уфа хотод болсон уулзалтын үеэр ОХУ-н ерөнхийлөгч В. В. Путин БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсоноо дурдсан. Тэрбээр "БРИКС бүлгийн удирдагчид баталсан гол баримт бичгүүд болох Уфагийн тунхаглал буюу Үйл ажиллагааны төлөвлөгөө, Эдийн засгийн түншлэлийн стратеги нь холбооны хөгжилд зориулсан тусгай гэрээг агуулж, олон улсын статусыг бэхжүүлнэ" гэжээ. Түүнчлэн нийт 200 тэрбум долларын нөөцтэй Хөгжлийн шинэ банк болон БРИКС-ийн орнуудын Нөхцөлт валютын нөөцийн сан төслүүд эхний шатандаа орсон болохыг онцолж хэлсэн юм.

ОХУ, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцаа холбоог харгалзан 2011 онд ОУСТ-д бакалаврын хөтөлбөрийн анхны хятад чиглэлийн анги нээгдсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд эдийн засаг, санхүүгийн ерөнхий болон тусгай чиглэлийн хэд хэдэн мэргэжлийн хичээлүүд бий болсон юм. Тухайлбал, эхний жилээсээ хятад хэлийг эрчимжүүлэн үзэж, Хятад улсыг судлан, Хятадын гүрэнд улсын түүх соёлын тухай хэд хэдэн хичээлийг нэвтрүүлсэн юм. Хятад хэлийг орос хэл, хятад хэл судлаачид хамтран боловсруулсан орчин үеийн арга барил, сургалтын материалыг ашиглан анхан шатнаас эхэлж заадаг. Дөрөв дэх жилийн сүүл гэхэд оюутнууд HSK (汉语水平考试 hanyu shuiping kaoshi – хятад хэлний олон улсын шалгалт)-ын 4 дүгээр төвшинд хүрсэн байх ба энэ нь мэргэжлийн сэдвүүдээр унаган хэлтэй хүмүүстэй чөлөөтэй харилцах, түүнчлэн Хятад хэл дээр бэрхшээлгүй уншиж бичих чадвар олгох юм.

Олон улсын чиглэлийн мэргэжлийн хичээлүүд бүхэлдээ англи хэл дээр заагддаг. Хятад хэлний ангийн сүүлийн жилүүдэд оюутнууд Хятад улсад хэлний сургалт болон дадлага хийх боломжтой.

Хятад, Англи хэл дээр чөлөөтэй харилцах чадвартай, олон улсын санхүүгийн мэдлэгтэй, хятдын их сургууль болон компаниудад дадлагын туршлагатай байдаг нь ОУСТ-ийн төгсөгчийг орос-хятдын эдийн засгийн корпорациудын тавих өндөр шаардлагыг хангах хүчтэй өрсөлдөгч болгодог.

 

ОУСТ-д суралцах давуу талууд

 

· Бүх хичээлүүд англи хэл дээр заагддаг

· Боловсролын хөтөлбөрүүд нь CFA / ACCA, олон улсын сурах бичиг, боловсролын дэвшилтэт технологи зэрэг мэргэжлийн шалгалтад тавигдах шаардлагуудыг хангасан.

· Санхүүгийн их сургуулийн профессорууд болон бусад их дээд сургуулиудын профессорууд, мөн Барууны их сургуулиудын профессоруудаас бүрдсэн ОУСТ-д багшлах өндөр мэдлэгтэй багш нар байдаг. Тэр дундаа гадаадын болон дотоодын бүх багшийн мэргэжил мэдлэг, туршлагыг шинжлэх ухааны зэргээр шалгагдсан байдаг.

· ОХУ-ын болон гадаадын томоохон бизнесийн байгууллагуудын тэнхимүүдээс дэмжлэг авдаг: дээд удирдлагын менежерүүдээс, ур чадварыг тодорхойлох, амжилттай ажил эрхлэхэд шаардагдах ур чадвар, ажил мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг багтана.

· Тэргүүлэх хөрөнгө оруулалтын болон аудитын компаниудад дадлага хийх боломжтой.

· Түнш их дээд сургуулиас (Их Британи, АНУ, Европ) давхар диплом авах боломжтой.

· Санхүүгийн их сургуулийн боловсролын болон амралт чөлөөт цагийн дэд бүтцийн хөгжил. Орчин үеийн биеийн тамирын дасгал, биеийн тамирын спортын олон янзын төрөл, усан бассейн зэргээр спортоор хичээллэх зэрэг нөхцөлүүдийг хангасан.

Олон улсын санхүүгийн тэнхимийн гол зорилго нь орчин үеийн эдийн засгийн мэдлэгийг эзэмшүүлэх, практик мэдлэгийг эзэмших чадвартай боловсон хүчин бэлтгэх явдал юм. Энэ зорилгоор тэнхим нь Санхүүгийн их сургуулийн тэргүүлэх профессорууд, мэргэжилтнүүд (орос, гадаад) багш нараар сурган хүмүүжүүлэх боломжийн талаарх томоохон бизнесийн түншүүдтэй харилцаж, бусад олон боломжуудыг нээж байна. ОУСТ нь гадаадын оюутнуудыг санхүүгийн тайлагнал, нягтлан бодох бүртгэл, тайлан, санхүүгийн тайлангийн дэвшилтэт хэлбэр аргуудад өрсөлдөх чадварыг сургахыг эрмэлздэг.

ОУСТ-ийн хөтөлбөрийн гол онцлог нь нягтлан бодох бүртгэл, корпорацийн засаглал, хөрөнгө оруулалтын менежментийн олон улсын стандартад тулгуурласан явдал юм (мэргэжлийн дээд боловсролын стандарт дээр үндэслэсэн). ОУСТ-ийн онцлох гол давуу тал нь бүх хичээлийг англи хэл дээр сурах боломж юм. Энэхүү шинэчлэл нь даяаршил, Оросын компаниудыг дэлхийн зах зээлд өргөжүүлэхэд маш чухал шийдэл юм. Бизнесийн хүрээний хүндэт төлөөлөгч багш нараар лекцүүдийг зохион байгуулдаг. Эдгээр лекцүүд нь оюутнуудын хувьд санхүүгийн ертөнцийн одоогийн тулгамдсан асуудлуудын талаар суралцах, амжилттай ажил эрхлэхэд шаардагдах ур чадварыг тодорхойлох, ажлын байранд байгаа хүмүүстэй уулзаж танилцах гэх боломжуудыг олгодог.

 

Тэнхимийн олон улсын үйл ажиллагаа

 

Боловсролын үйл явц, хөтөлбөр сургалтыг зохион байгуулалт нь барууны тэргүүлэх зэргийн шилдэг их сургуулиудтай ижил төстэй юм. Бид ESTS стандартыг Bologna процессын хүрээнд үнэлэх зорилгоор ашигладаг бөгөөд энэ нь Орос болон Өрнөдийн хөтөлбөрүүдийн нэгдэх боломжийг ихээхэн хялбар болгодог. ESTS стандарт нь оюутнуудын хувьсах чадварыг нэмэгдүүлдэг.

Гадаадын түнш их дээд сургуульд дадлага хийх нь оюутнууддаа давхар диплом авах боломжийг бий болгодог. Манай төгсөгчид гадаадын их сургуульд магистрын сургалтаа үргэлжлүүлэх боломжтой. Энэ нь ОУСТ-ийн оюутнууд мөн ОУСТ-ийн багш нарт гадаадын оюутнуудыг хүлээн авах үнэ цэнэтэй боломжийг нээдэг. Гадаадын их сургуулиудад дадлагажиж үргэлжлүүлэн суралцахын тулд оюутнууд IELTS эсвэл TOEFL-ийн олон улсын англи хэлний шалгалтыг давсан байх шаардлагатай.

ОУСТ-ийн түнш Их сургуулиуд

Их Британид:

1. Гласковын Их Сургууль

2. Бирмингемын Их Сургууль

3. Портсмутын Их Сургууль

Францад:

1. E.M. Lyon

2. ESC Troyes

Хятадад:

1. UIBE

2. CUFE/CAFD

(АНУ жагсаалтад ороогүй, Блумбургийн их сургууль, гэвч бүх улс биш, яагаад?)

Ажил мэргэжлийн өсөлтийн талаарх ойлголт

Мэргэжлийн өндөр төвшний "англи хэлээр" мэргэшсэн сургалтыг үндэстэн дамнасан компаниудад ажиллахад хамгийн тохиромжтой нэр дэвшигчийг ОУСТ-ийн төгсөгчдөд нээж өгдөг. Ажлын тодорхой албан тушаал нь судалгаагаар мэргэшсэн чиглэлээс хамаарна. Санхүүгийн зах зээл дээр хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны талбарын оюутнуудад хялбар байдаг. Хөрөнгө оруулалтын банк, сангууд, томоохон байгууллагуудын санхүүгийн хэлтэс, хөрөнгө оруулалтын менежер, зөвлөх, аналитик зэрэг чиглэлээр ажилладаг. Олон улсын / ОХУ-ын нягтлан бодох бүртгэл, корпорацийн засаглалын асуудлаар амжилтад хүрсэн хүмүүс томоохон аж үйлдвэрийн компаниудад санхүүгийн шинжээчээр ажилладаг.

 

ОУСТ-ийн төгсөгчдөд зориулж эрдэм шинжилгээний ажил эхэлсэн. Бакалаврын зэрэг нь мастерын хөтөлбөрийн төвшинд өөрсдийн мэдлэгээ дээшлүүлэх боломжтой болсон ба мастерын хөтөлбөрийн ОУСТ-ийн төгсөгчид дэд эрдэмтдийн хэмжээний дипломын ажлыг хамгаалах боломжтой. Мэргэжлийн хүчирхэг сургалтыг "ажилтай" англи хэлтэй хослуулсан нь ОУСТ-ийн төгсөгчдөд олон улсын компаниудад ажилд ороход хамгийн тохиромжтой нэр дэвшигч болох бололцоо юм. Манай төгсөгчид олон улсын зөвлөх компаниуд, аудитын компаниуд, арилжааны банкнууд (KPMG, Alfa-Bank, VTB Bank, Deloitte, CJSC "Commerzbank (Eurasia)", X5 Retail групп, "Газпром мэдээлэл", Ernst & Young, гэх мэт).

 

ОУСТ-ийн Санхүүгийн Их Сургуулийнхаа 100 жилийн ойд зориулж буй төслүүд.

2017 оны 10-р сарын 20-ны өдөр Канадын Алберта мужийн Их Сургуулийн профессор ноён Александр Мельниковтой уулзав. Энэхүү уулзалтын гол зорилго нь ОУСТ-ын оюутнуудад зориулж зохион байгуулагдаж буй 2018 оны цуврал семинар юм. (Хариуцсан ажилтан –  А.И.Ильинский, Т.А. Горошникова).

2017 оны 12-р сарын 6-ны өдөр Швейцарь улсын Элчин Сайдын яамны товлосон профессор Вилфрэд Лакстай хийсэн “Картэ-Бланш" хэлбэрийн уулзалт. (Хариуцсан ажилтан – А.И.Ильинский, Т.А. Горошникова).

Шинжлэх ухааны оюутны нийгэмлэг нь оюутан-идэвхтнүүдээр үүсгэн байгуулагдсан. Тэд санхүүгийн технологи, криптовалют гэх мэтчилэн сэдвүүдийг сонирхон судалдаг. Мөн 2018 онд төлөвлөгдсөн ОУ-ын семинаруудад биечлэн оролцох болно. Технологийн дэвшилт орон зайн буюу онлайн хэлбэрээр хэсэг семинарыг ОУ-ын тэргүүн их сургуулиудтай хийхээр төлөвлөгдсөн байна. Ойн баярын шилдэг бүтээлүүд нь “Бизнес ба Эдийн засгийн Тойм Хичээл" сэтгүүлийн 2018 оны  нийтлэлд хэвлэгдэх болно. (Хариуцсан ажилтан – А.И.Ильинский, Т.А. Горошникова, М.И. Сидорова).

2017 оны 11-р сарын 18-ны өдөр суралцагч болон их сургуульд элсэгчидтэй хийсэн “FinRise" нэртэй уулзалтын нэгээхэн хэсэг болгон зохион байгуулагдав. (Хариуцсан ажилтан – Е.С. Смахтин).

Олон улсын санхүүгийн тэнхимийн оюутан Владислав Трубников болон Алена Стрельникова нар Оросын тариаланчдад зориулан орон нутгийн худалдаа арилжааны систем бүхий компьютерын программыг криптовалют ашиглан бэлтгэсэн. Тэд энэхүү төслөө криптовалют болон санхүүгийн технологи бүхий оюутны стартап инкубаторын дор бүтээсэн. (Хариуцсан ажилтан – А.И.Ильинский, Т.А. Горошникова).

Цаг агаарын болон тээврийн шилжилтийн асуудлыг хөндөж гурван төслийг бүтээн хэрэгжүүлсэн. Москвагийн бүс нутаг дэвсгэр дэх хий-мотор шатахууны болон дэлхийн эдийн засаг, эдийн засаг-математикийн загварууд бүтээгдсэн бөгөөд Воркестэр Политехник Институтийн оюутнуудтай хамтран амжилттай хөндөн хэлэлцэж, судалж сурсан байна (Хариуцсан ажилтан – А.И.Ильинский).

ОУСТ-ийн тэнхимийн эрхлэгч ноён Александр Ильинский ба тэнхимийн орлогч хатагтай Татьяна Горошникова нар “Шинэчлэлийн Хөдөлмөрийн Чадавх: мэргэшсэн боловсон хүчний эдийн засгийн иноваци буюу урьдчилсан шаардлага (бүс нутаг ба улсын үзэл бодол)" гэх хамтын монографи нийтлэлд  гар бие оролцсон байна.

Бакалаврын хөтөлбөр

Манай тэнхим Бакалаврыг бэлтгэх хөтөлбөр бүхий курс хэрэгжүүлдэг:

38.03.01 Эдийн Засаг. Профайл – Олон Улсын Санхүү.

Боловсролын хөтөлбөрийн болон аудитын үйлчилгээний КПМГ хэлтсийн дарга – ноён К.В. Алтухов.

Төгсөгчдийн тасаг: КПМГ, Олон Улсын Санхүү.

Их Дээд Сургуулийн Бакалаврыг бэлтгэх хөтөлбөр нь Олон Улсын Санхүүгийн Тэнхимд мэргэжлийн төвшний математик ба эдийн засгийн бэлтгэлийг олгодог. Энэ нь шаардлагатай ерөнхий суурь мэдлэг ба мэргэжлийн сургалтын хичээл, олон тооны санхүүгийн тусгай сургалт хөтөлбөрүүдийг хамруулдаг. Бүх хичээлээ Англи хэл дээр явуулдаг. Бакалаврын хөтөлбөр нь мэргэжлийн талаас санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, олон улсын ба санхүүгийн тайлагнал, аудит, дэлхийн санхүү, олон улсын санхүү, олон улсын компаниудын санхүү, компаниудын бизнес-хууль ба албан татварын хичээлүүдийг хамруулдаг.

2011 оноос эхлэн мэргэжлийн бэлтгэх ангийг Орос-Хятадын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд манай тэнхимд бий болсон. Оюутнуудад Хятадын эдийн засаг болон санхүүгийн тусгай хичээлүүдээр мэдлэг олгодог. Мэргэжлийн төвшний Хятад хэлний хичээл нь хоёрдох жилээс ордог. Хятад ба Англи хэлний чадвараа хослуулан олон улсын санхүүгийн мэдлэг мөн Хятадын их сургууль болон компаниудын ажлын туршлага нь энэхүү хөтөлбөрийн онцлог юм.

Манай тэнхим нь олон улсын мэргэжлийн байгууллагуудад баталгаатай хүлээн зөвшөөрөгдсөн бэлтгэх төв юм. Тэнхимийн оюутнууд автоматчилагдсан итгэмжлэл бүхий сертификатыг ACCA Russia ба CIMAGLOBAL гэх зэрэг байгууллагуудаас зөвшөөрөгдсөн хөтөлбөрүүдээс олгодог.

Мэргэшсэн тэнхим маань 80 мэргэжлийн албан хаагчид бие бүрэлдэхүүнээр бүрддэг. Тэдний дотор шинжлэх ухааны докторууд (15%), шинжлэх ухааны дэд эрдэмтэд (70%) болон ахлах судлаачид багтдаг (“Гадаадын Сургалтын албаны" тасаг). Оюутнуудын олон нийтийн-хувийн харилцааны гол тулгуур нь нөхөрсөг харилцаа, бодит байдал ба шударга ёс, өөрийгөө илэрхийлэх өндөр чадвар, их дээд сургуулийн нийгмийн ёс суртахууны үнэнч зарчим ба ёс суртахууны ухаан нь өндөр ёс журам ба ёс суртахууны харилцаагаар  харагдах байдал ба хувцаслалт юм.

Магистрын зэрэг

Манай тэнхим нь оюутан төгсөгчдийн хөтөлбөртөө: ОУ-ын санхүү (Англи хэл дээр) (2017 оны оюутнуудын элсэлт).

Хөтөлбөрийн гишүүд: Шинжлэх ухааны доктор профессор, Бизнес ба Эдийн засгийн тоймын ерөнхий редактор (ISSN 2308-944X), Тогтвортой Эрчим Хүчний Хөгжлийн Евразийн Сэтгүүл (ISSN 1791-6119) болон Улирлын “e-finance" сэтгүүлийн олон улсын редакцын удирдлагын гишүүн (ISSN: 1734-039X), шинжлэх ухаан ба Орос-Хятадын Бизнес Консулын мэргэжлийн гишүүн Ильинский Александр Иольевич.

Мөн Гласковын Их Сургуулийн (Англи улс) профессор, Шинжлэх ухааны болон олон улсын санхүүгийн доктор Жо Данболт.

Оюутнуудын шинжлэх ухааны ажил

 

Олон Улсын Санхүүгийн тэнхимийн сургалтын үйл ажиллагаа болон шинжлэх ухааны төслүүдийн чанарыг дээшлүүлэх санаачлаг нь Олон Улсын Санхүүгийн Лаборатори үүсгэн байгуулагдсан 2012 онд эхэлсэн байна.

 

Лабораторийн гол зорилгууд:

  • Тэнхимийн сургалтын үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх;

 

- Тэнхимийн шинжлэх ухааны судалгааны төслүүд ба олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын ойрын түншлэл.

Мастерыг бэлтгэх төслүүдийг олон улсын дипломын стандартын шаардлагуудад нийцүүлэх нь Олон Улсын Санхүүгийн тэнхимийн энгийн болзлуудын нэг юм. Төслүүдийг бэлтгэх зорилтод  олон улсын Англи хэлээрх шинжлэх ухааны  1 дэх ба 2 дахь жилийн сургалт мөн судлаачдад зориулсан шинжлэх ухааны лаборатори. Эдийн засаг ба санхүүгийн салбар дахь Олон Улсын Санхүүгийн Тэнхимийн бакалаврын болон мастерын шинжлэх ухааны судалгааны дадлагын хавсралтыг нийтэд хүртээх.

Лабораторийн тогтсон зорилтыг хэрэгжүүлэхэд:

  • Дэд бүтцэд шинжлэх ухааны судалгааг гадаадын эрдэмтдийг урьж оролцуулах;
  • Эдийн засаг ба санхүүгийн шинжлэх ухааны судлаачидын олон улсын  шинжлэх ухааны тогтолцоог хамгийн бодит чиг хандлагыг тодотгон шинжлэн сургах;
  • Тодорхойлсон хандлагын дагуу чиглэлийг хайж хөгжүүлэх;
  • Нэг дэх жилд мастерын дипломын ажлыг сонгон шалгаруулан оновчтой болгоход чиглэсэн санал асуулга мөн хурлыг зохион байгуулах;
  • Анхны болон хоёр дахь жилийн мастерууд шинжлэх ухааны нийтлэлүүдийг тодорхойлсон эрэл хайгуулын чиглэлийн дагуу үүсгэсэн ажлын бүлгүүдийн хүрээнд хамтран ажиллах;
  • Судалгааны эхний ба хоёр дахь жилийн мастеруудад зориулж зохиол, тоон судалгааны арга зүй, програм хангамжийн хүрээнд шинжлэх ухааны ажлыг явуулахад байнгын туслалцаа үзүүлэх;
  • Судлаачид, эрдэмтдийг урьж мэргэжилтнүүдээс сэдэвчилсэн сэдвээр судалгааны хичээл болон мастерын анги,  эхний болон хоёр дахь жилүүдийн мастеруудын туршлагын солилцоо хийх, судлаачдыг дадлагажуулах сэдэв сонгох;
  • Алсын хандалтын горимд мастерууд болон судлаачдын хамтарсан шинжлэх ухааны ажлыг хөнгөвчлөх тусгай программ хангамжийг (мэдлэгийн суурь) бий болгох;
  • Судалгааны ажлыг хамгийн өргөн цар хүрээтэй (тооцооллын талбар) хэрэгжүүлэхийн тулд компьютерын багц хичээл зохион байгуулж хэрэгжүүлэх.

“БИЗНЕСИЙН БА ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГААНЫ ТОЙМ" ОЛОН УЛСЫН ТОЙМЧДЫН ХАРААТ ДООРХ СЭТГҮҮЛ

 

2013 онд Оросын холбооны улсын засгийн газрын дэргэдэх санхүүгийн их сургууль нь “Бизнесийн ба эдийн засгийн судалгааны тойм" (“Бизнесийн ба эдийн засгийн судалгааны бюллетень") гэсэн олон улсын тоймчдын хараат доорх дэлхийн эдийн засгийн талаарх шинжлэх ухааны сэтгүүлийг нийтэлж эхэлсэн.

Улирлын энэ шинэ сэтгүүлийн эрхэм зорилго нь шинжлэх ухааны бүлэгтэй болон бизнестэй холбоотой янз бүрийн асуудлаар шинжлэх ухааны үүднээс уншигчийг хангах явдал юм. Редакцын зөвлөлийн гишүүд болох Орос, АНУ, Европ, Азийн судлаачид болон дадлагажиж буй мэргэжилтнүүдийн хоорондын харилцан яриа хэлэлцүүлгийн үндсэн дээр сэтгүүлд зориулсан материалуудын сэдэв нь тодорхойлогддог.

Уг сэтгүүл нь дэлхийн өнцөг булан бүрд суугаа судлаачдын үзэл бодлыг танилцуулах юм.

Давтамж - жилдээ 4 удаа. Эзлэхүүн: 100-120 хуудас.

Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг

Олон Улсын Санхүүгийн тэнхимийн Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг нь тэнхимийн ба их дээд сургуулийн шинжлэх ухааны болон судалгааны үйл ажиллагааг тэлэхээс гадна хөгжүүлэх зорилготой оюутан залуусын байгуулаг юм.

ОУСТ-ийн Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэгийн бүтцэд дараах хэлтсүүд орно:

- Төслийн хэлтэс - янз бүрийн үйл ажиллагааг зохион байгуулах ба удирдах;

- Судалгааны хэлтэс - эрдэм шинжилгээний ажил бичих ба янз бүрийн тэмцээнд зориулж судалгааны ажил бичихэд оюутнуудад туслах;

- Хэвлэлийн алба нь бүлгийн гаднах холбоо болон нийгмийн үйл ажиллагааг хариуцдаг.

Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэгийн бүх үйл ажиллагааг дарга ба орлогч дарга зохицуулдаг. Одоогоор энэхүү Нийгэмлэг нь 30-н идэвхтэй оюутнуудтай.

Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэгийн ажлын гол чиглэлүүд нь:

- нийгэмлэгийн идэвхтэй оюутнуудын чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн мастер ангиудыг ба зөв зохистой үйл ажиллагаа зохион байгуулах;

- шинжлэх ухааны дэлхийн бодит сэдвүүдийн хэлэлцүүлэгт зориулсан нээлттэй лекц, дугуй ширээний ярилцлага, семинар хэлбэрээр үйл ажиллагаа зохион байгуулах;

- бусад тэнхимүүдтэй ба тэдний дэргэдэх Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэгүүдтэй хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах.

Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэгийн хөтөлбөрт нь криптологийг хөгжүүлэхэд чиглэсэн мастер ангиуд ба дугуй ширээний ярилцлагууд байдаг байна. Үүнээс гадна саяхан "ОУСТ-ийн Лектор" гэсэн үйл ажиллагаагаа эхэлсэн нь 2018 оны 3-р сард крипто-валют болон ICO-ийн анхны курс лекц уншигдаж сонсогчдын хүртээл болсон юм. ОУСТ-ийн Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэгийн үйл ажиллагааны үндсэн тал нь олон улсын практикт анхаарлаа хандуулдагт байдаг бөгөөд учир нь гэвэл Нийгэмлэгийн гишүүд хэд хэдэн гадаад хэлээр ярьдаг байна.

Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэгийн гишүүд:

Дарга

Кудряшов Артём Михайлович AKudryashov98@yandex.ru

89197615629   https://vk.com/id154374978

Орлогч дарга, Судалгааны хэлтсийн дарга

Ахильгова Зарема Хамзатовна zaraodemam@gmail.com

89772509807  https://vk.com/marylionel   

Төслийн хэлтсийн дарга

Тлукашаова Асият Артуровна

+79646319457

asiyanso13@gmail.com

https://vk.com/as13999

Хэвлэл мэдээллийн албаны дарга

Киричек Анна Александровна

+ 79653382419

k1998.an@yandex.ru

https://vk.com/11d_1535

Төслийн хэлтсийн төлөөлөгч

Жигалов Руслан Олегович

ruswitcher@mail.ru

8-910-817-33-81

https://vk.com/ruswitcher

Жил бүр Олон Улсын Санхүүгийн тэнхим нь зөвхөн өндөр төвшний чанартай боловсрол олгодгоороо төдийгүй оюутны амьдралын онцгой уур амьсгалаараа элсэгчдийг татдаг. Хос диплом болон солилцооны хөтөлбөрөөр ирсэн гадаад оюутнуудтай хамт суралцаж, тэдэнтэй хамтран төслүүд дээр ажиллаж, аялал гарч, эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэгт оролцох зэрэг нь Олон улсын санхүүгийн тэнхимийн давуу талууд юм.

Олон улсын санхүүгийн тэнхим дээр бид шинжлэх ухааны талаар гүн гүнзгий сонирхолтой байдаг. Гэсэн хэдий ч бид концерт болон амьд баяр хөөртэй арга хэмжээнүүдээр дүүрэн амралтын өдрүүдэд дуртай байдаг бөгөөд зуны цагт бид сэдэвчилсэн аяллын үеэр амарж чаддаг. Оюутны зөвлөл (оюутны бие даасан байгууллага) болон Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг нь тэнхимийн ажлын хүрээнд ажилладаг байна.

Магистрын 1-р курсийн шаргуу ажилладаг амжилттай оюутан Долгих Анастасиа-даа баяр хүргэе. Долгих А. 2015/2016 оны хичээлийн жилд гадаадад суралцах Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдаж, ОХУ-ын Боловсролын яамны комиссын шагналтнуудын нэгээр сонгогдсон. Бид түүнийг үр бүтээлтэй суралцаж, олон улсын сүлжээг амжилттай байгуулахыг хүсэж байна!

Манай тэнхимийн оюутнууд шинжлэх ухааны шинэ дэвшилтүүдийг их гаргадаг. Жишээлбэл магистрын 1-р курсийн оюутан Григорьева Кристина суралцаж байгаа эхний хагас жилийн хугацаанд Севастополь хотод болсон "Жижиг ба дунд бизнесийг удирдах" гэсэн сэдэвтэй шинжлэх ухаан - практикийн бага хуралд оролцоод нэгдүгээр байрны шагналыг хожсон. Үүнээс гадна тэрээр "Бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл ба аналитик дэмжлэгийг сайжруулах" гэсэн сэдвээр олон улсын шинжлэх ухаан - практикийн бага хуралд оролцсон (ялагчдын нэг болсон), хэд хэдэн (тэр тусмаа ВАК-ийн жагсаалтад орсон) нийтлэлүүд нийтэлсэн бөгөөд CFA Хөрөнгө Оруулалтын судалгааны багт орж өөр 8 их сургуулийн сонгогдсон багийнхантай өрсөлдөж тэмцээнд оролцсон. Мөн Григорьева Кристина нь ангийн дарга бөгөөд одоогийн болон ирээдүйн Олон улсын санхүүгийн тэнхимийн бүх оюутнуудын маш сайн үлгэр дуриал болж чадсан юм.

Манай оюутнууд спортын арга хэмжээнд маш идэвхтэй оролцдог бөгөөд шагналын байруудыг эзлээд Олон улсын санхүүгийн тэнхимийг амжилттай төлөөлдөг байна. Жишээлбэл магистрын 1-р курсийн оюутан Лапенков Вячеслав бол усан сэлэлтийн KMS зэрэгтэй манай сургуулийн усан сэлэлтийн багийн хуучин ахмад бөгөөд 2013 онд оюутнуудын дунд зохион байгуулагдсан Францын усан сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож шагнал хүртсэн! Түүнд баяр хүргэе!

Манай оюутнууд ажлын ачаалал их байгаа ч мэргэжлийн төвшинг дээшлүүлэхийг байнга хичээдэг. Манай тэнхимийн магистрын 1-р курсийн оюутан Ирина Земскова нь CFA Хөрөнгө Оруулалтын судалгааны багийн нэг нь болж өөр найман сонгогдсон багуудтай өрсөлдөж уралдаанд оролцсон. Ирина Земскова бол хичээл болон ажил мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх олон янзын боломжуудыг ашиглаж чаддаг бидний хичээл зүтгэлтэй оюутнуудын нэг нь мөнөөс мөн билээ.​